Эх малын 73 хувь нь төллөж, 18 сая төл хүлээн аваад байна
Улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 73 хувь нь төллөж 18 сая төл хүлээн аваад байна. Хүлээн авсан төлийн 98,7 хувь нь буюу 17.5 сая нь эсэн мэнд бойжиж байна. Мал төллөлт баруун бүсэд 78 хувь, зүүн бүсэд 67 хувь, төвийн бүсэд 73 хувь, хангайн бүсэд 74 хувьтай үргэлжилж байна. Энэ онд нийт 23 сая толгой төл хүлээн авах төлөвтэй байна. Үүгээр зун, намрын улиралд нийт 81 сая толгойд хүрч мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлэхээр байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулжээ
Улсын хэмжээнд нийт 27 сая хээлтэгч мал байгаагаас 24 сая эх малыг нь хээлтүүлсэн байна