Японы хаан, хатан Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Японы эзэн хаан Нарухито, хатан Масако нар энэ оны долоодугаар сарын 6-наас 13-ны хооронд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр боллоо. Тус айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 52 жилийн ойтой давхцаж буй түүхэн үйл явдал юм.
Тэд 7-р сарын 8-нд Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, төрийн ёслолын арга хэмжээнд оролцох бөгөөд мөн өдөр Чингис хааны хөшөөнд цэцэг өргөнө. Харин 7-р сарын 11-нд Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцохоор төлөвлөжээ.
Япон улс нь Монголын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд чухал байр суурь эзэлдэг бөгөөд энэ айлчлал нь хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна. Түүнчлэн хоёр орны залуусын солилцоог нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, ногоон хөгжил, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэнэ.