AIST GLOBAL телевиз дэмжлэгтэйгээр Ялалтын тухай дуу, шүлгийн уралдааныг зохион байгуулна.
1. 3 сая төгрөг хожиж болно гэдэг нь үнэн үү?
• Тийм ээ! Уралдаан хоёр төрөлтэй – “Ялалтын дуу”, “Ялалтын шүлэг”. Эдгээр хоёр төрөлд ялагч бүр 3 сая төгрөгийн эзэн болно. Хоёрдугаар байрын эзнийг 1.5 сая төгрөг, Гуравдугаар байрын эзнийг 1 сая төгрөгийн шагнал хүлээж байна.
2. Уралдаанд хэн оролцож болох вэ?
• Монгол Улсын иргэн, Монголын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэд. Харин хилийн чинадаас оролцох боломжгүй, яагаад гэвэл тавдугаар сард энэхүү уралдааны ялагчид болон шагналтнууд Улаанбаатар хотод болох сүүлийн шатны шоуны зураг авалтад оролцоно. Бусад хязгаарлалт байхгүй.
3. Уралдаанд хэрхэн оролцох вэ?
• Ялалтын, дайны сэдэвт дуу дуулж, шүлэг уншиж буй видео бичлэгээ хийж, энэхүү холбоосоор орж анкет бөглөх. Бичлэг, анкетаа уралдааныг зохион байгуулагч нар руу aistglobal@yahoo.com хаягаар илгээгээрэй.
4. Уралдаан хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
• Үзэгч та бүхний видео бичлэгийг дөрөвдүгээр сарын 17-ноос тавдугаар сарын 9-ний өдрүүдэд хүлээн авна.
5. Уралдаанд ямар дуу, шүлэг хүлээж авах вэ?
• Дайны болон эх оронч сэдэвтэй ямар ч Монгол, Орос, Зөвлөлтийн дуу, шүлэг байж болно.
Уралдааны мэдээллийн ивээн тэтгэгч - Орос радио
Хэвлэл мэдээллийн хамтрагч - UBS телевиз
Documents