"БИД ЗАМ ЗУУР ХАМТ ЯВАА ХОЁР БАМБАРУУШТАЙ ТААРСАН. БИ ТЭДНИЙГ АМЬД БАЙГАЛ ДЭЭР НЬ ХАРНА ГЭЖ ОГТ БОДООГҮЙ. ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ”
Василиса Маркова "Мэдлэгийн мөс хагалагч" олон улсын төслийн оролцогч болж, "Ялалтын 50 жил" цөмийн мөс хагалагч хөлөг онгоцоор дэлхийн хойд туйлыг чиглэсэн өвөрмөц танин мэдэхүйн аялал хийжээ.
“Өдөр бүр лекц орж, мэргэжилтнүүдтэй уулзаж, семинарт хамрагдаж, шинэ нээлтүүдээр дүүрэн байсан. Дэлхийн хойд туйл, Арктикийн байгаль, шинжлэх ухаан, технологийн талаарх хичээлүүд надад онцгой санагдсан.” гэж экспедицийн тухай Василиса өөрт төрсөн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
"Миний хувьд энэ аяллын хамгийн чухал зүйл бол зөвхөн зураг, видео биш, харин асар их хэмжээний шинэ мэдлэг, сэтгэл хөдлөл, дурсамжай буцаж байна" гэж Василиса ярьжээ.
Источник: Русский дом в Улан-Баторе

