«Вальс со смертью» киноны нээлт танхим дүүрэн болж өнгөрлөө
Уг киног 2025 онд Омск хотын уран бүтээлчдийн баг бүтээсэн бөгөөд Аугаа эх орны дайны бодит үйл явдлуудад тулгуурласан бүтээл юм. Киноны үйл явдал нь ээжийнхээ хамт Германы нацистын хорих лагерьт аймшигт зовлонг туулж буй залуу балетчин Верагийн хувь заяаг өгүүлнэ.
Киног монгол хадмал орчуулгатайгаар 1 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хот дахь Оросын ордонд үзүүлэв. 450 хүний суудалтай танхимд бүх үзэгч багтаагүй бөгөөд зарим нь гарц дээр зогсож, шат дээр суун киног үзсэн байна.
Үзэгчид киноны продюсер, нээлтийн арга хэмжээнд зориулан Омск хотоос тусгайлан хүрэлцэн ирсэн Артём Серовыг тайзнаас удаан хугацаанд алга ташин үдсэн юм.
Киноны дараа Омск – Улаанбаатар хооронд телемост зохион байгуулж, уг арга хэмжээг Aist Global (Улаанбаатар) болон «12 дугаар суваг» (Омск) телевизүүд хамтран зохион байгууллаа.
Үзэгчид киноны найруулагч болон гол дүрийн жүжигчидтэй шууд холбогдон ярилцаж, санал бодлоо хуваалцсан байна 🎥💬

