В.Цэдэнбалын зээнцэр Москвад Монголын дуучдаа дэмжихээр иржээ
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны зээнцэр Маша ОХУ-д болж буй тэмцээн уралдаанд монголчуудаа дэмжихээр ирдэг гэнэ. Саяхан Москва хотод болсон нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит уралдаанд оролцсон монгол дуучдаа Маша охин ирж дэмжжээ.
"Зөвлөлтийн Моцарт" гэгддэг XX зууны Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит XV уралдаанд ОХУ, Австри, Беларусь, Испани, БНХАУ, Армени, Казахстан, Монгол Улсаас шалгарсан 302 дуучин Москва хотноо өрсөлджээ. Ю.Цэдэнбалын зээнцэр Маша охин уламжлалт ёсоор Монголынхоо дуучдыг дэмжихээр ирсэн нь энэ.