“Универсиад-2025” наадамд Монголын тамирчид оролцож байна
Германы Дуйсбург хотноо болж буй оюутны спортын зуны XXXII “Универсиад-2025” наадам албан ёсоор эхэллээ. Нээлтийн ёслолыг 35 мянган хүний суудалтай “Шайуинсланд Рейсен Арена”-д “Бүгд нэг” уриан дор зохион байгуулсан бөгөөд галт бамбарыг зургаан аяганд зэрэг асаасан нь энэ удаагийн наадмын онцлог байв.
Энэ удаагийн тэмцээнд 114 орны 8500 тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөж буй. Монгол Улсаас байт харваа, волейбол, жүдо, сагсан бөмбөгийн 3х3, таеквондо, хөнгөн атлетик, усанд сэлэлт, теннис, туялзуур сэлэм, ширээний теннис зэрэг 10 гаруй төрөлд 120 орчим тамирчин оролцож байна.
“Универсиад-2025” тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын тамирчдад амжилт хүсье!

