Улаанбурханаар өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь дархлаажуулалтад, 30 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаагүй байна
Улаанбурханаар өвдсөн 200 гаруй хүнд судалгаа хийхэд 50 хувь нь дархлаажуулалтад огт хамрагдаагүй, 30 хувь нь вакцины тунг бүрэн хийлгээгүй байжээ. Хүүхдийг 9 сартайд нь нэг дэх тунг, хоёр настайд нь хоёр дахь тунг тус тус тарьж, улаанбурханы эсрэг бүрэн дархлаажуулдаг. Вакцины тунг бүрэн хийлгэсэн бол насан туршид нь дархлаа тогтдог байна. Улаанбурхан нь асар богино хугацаанд халдварлах чадалтай ч вакцинаар урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг эмч мэргэжилтнүүд хэлж байна