Улаанбаатарын Засаг дарга Санкт-Петербург хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Нийслэлийн захирагч Б.Пүрэвдагва Санкт-Петербург хотын Засгийн газрын гишүүн, Санкт-Петербург хотын Гадаад харилцааны хорооны дарга Е.Д.Григорьев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Санкт-Петербург хотын захирагч А.Д.Бегловын зүгээс Улаанбаатар хотын Засаг даргыг ОХУ-ын хойд нийслэл Санкт-Петербург хотод айлчлахыг урьсан албан ёсны урилгыг гардуулан өгсөн байна.
Эх сурвалж: Посольство России в Монголии

