Улаанбаатарчууд олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын сансрын нисэгчидтэй Aist Global телевизээр шууд харилцана
Маргааш буюу 4-р сарын 12-нд Сансрын нисэгчдийн өдрөөр Улаанбаатар дахь Русский дом-д Олон улсын сансрын станцтай шууд холбогдох арга хэмжээ болно. Хүссэн хүн бүр Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын сансрын нисэгч Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, Кирилл Песков нартай шууд эфирээр холбогдох боломжтой. Шууд эфирт БНМАУ, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Буриадын тэргүүн Алексей Цыденов, Улаанбаатар хотын оршин суугчид болон зочид оролцоно Арга хэмжээ үнэ төлбөргүй. Буриад улсын тэргүүн болон Засгийн газар, Монгол Улс дахь Оросын Элчин сайдын яам, Роскосмос корпорац, Россотрудничества агентлагийн дэмжлэгтэйгээр энэхүү боломж олджээ
Мэдээлэл хүргэхэд, одоо Олон улсын сансрын станцад Оросын таван сансрын нисэгч ажиллаж байна. Алексей Овчинин, Иван Вагнер, Кирилл Песков, Сергей Рыжиков, Алексей Зубрицкий нар болон NASA-гийн дөрвөн нисэгч Доналд Петтит, Энн МакКлейн, Николь Айерс, Жонатан Ким, Японы сансрын нисэгч Такүя Ониши нар ажиллаж байна
Үзэгч та бүхэн Улаанбаатар хотод байгаа бол сансар, оддод ойрхон очих онцгой боломжийг бүү алдаарай. Олон улсын сансрын станцтай холбогдохоос гадна хөтөлбөрт сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн гарын үсгийг авч, хамт зураг авахуулах, харь гарагийн DJ болон бусад сансрын цэнгээнт хөтөлбөр багтсан
4-р сарын 12.16:30, Улаанбаатар дахь Русский дом-д
• ВКонтакте
• Facebook
• Telegram