УЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ: БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА
"Улаанбаатар метро" төслийн байгаль орчин, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль болон олон улсын стандартад нийцүүлэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Бүгд Найрамдах Солонгос Улсын “Иножен” ХХК болон Монгол Улсын “Эко Натур” ХХК гүйцэтгэж байна.

