Улаанбаатар хотод Буддагийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн өдрийг тохиолдуулан ёслолын жагсаал боллоо
Эдгээр өдрүүдэд Монгол Улсад буддын шашны томоохон баяр ёслолууд үргэлжилж байна. Шашин шүтлэгтнүүд төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл ёслолын жагсаал хийлээ
Жагсаалд цэцэг, хүж барьсан лам хуврагууд болон сүсэгтэн олон оролцохын зэрэгцээ өнгөлөг үндэсний хувцас өмссөн оролцогчид ч байсан нь наадам, фестивалийг санагдуулам уур амьсгалыг бүрдүүлэв. Мөн зам дагуу Буддагийн дүр бүхий томоохон хөлөг тэргүүд явж, баярын сүр жавхланг улам тодотгож байлаа

