Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрхныг тахиж байна
Нийслэлийн иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам энэ сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Үүнтэй холбоотой Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахиж байна. Үүгээр даншиг наадмын үйл ажиллагаа эхэлж байгаа юм
Сонирхуулахад, энэ жилээс 10 дугаар сард болдог Улаанбаатар хот байгуулагдсан өдрийг 8 дугаар сард болдог Хүрээ цам, Даншиг наадамтай хамтатган тэмдэглэж байхаар болжээ. Энэ жилийн цам харайх ёслолд 120 гаруй цамчин оролцоно. 07:00-23:00 цагийн хооронд Хүй7:1 буюу “Төв цэнгэлдэх - Яармаг - Хүй 7 худаг”, Хүй7:2 буюу “МУБИС - Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг хүртэл өдөрт давтамжтайгаар галт тэрэг аялуулна
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана. Бөх, Морь, Сур, Шагайн болон Морьт харвааны тэмцээн, Морьтны үзүүлбэр, Цам харайх ёслол, Сээр цохих тэмцээн болно

