Улаанбаатар хот камержуулалтын нэгдсэн системтэй боллоо
Нийслэлийн хэмжээнд 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулсан. Одоо үүнийг ашиглан замын хөдөлгөөний дүрмийн 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлэх юм. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох боломжтой болж байна
“Теле камерын нэгдсэн төв” нь 9 дүүргийн Засаг даргын дэргэдэх теле камерын дэд төвүүдтэй мэдээллээ харилцан солилцож ажиллах юм

