“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц”-ын төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар баталлаа
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Баруун далай” хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих 300 МВт цахилгаан станцын төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлууллаа. Харин төслийн бүрэн шинжилгээний ажлын гүйцэтгэл 65 хувь, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын гүйцэтгэл 40 хувьтай хэрэгжиж байна.

