“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Улаанбаатарын өвлийн наадам - 2026” арга хэмжээ өнөөдөр албан ёсоор эхэллээ. Тус арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Скай Резорт" цогцолбортой хамтран энэ амралтын өдрүүдэд Скай резорт цанын баазад зохион байгуулж байна

