Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
2025 онд олон жил шинэчлээгүй нийслэлийн гол гудамж замын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж эхэлсэн. Тодруулбал, энэ онд нийт 15 байршилд 186.701 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар хучихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 102.710 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, явган хүний замын ажлыг гүйцэтгээд байна. Нийт ажлын гүйцэтгэл 55 хувьтай хэрэгжиж буй. Явган замын засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд 37 албан хаагч өдөр бүр хуваарийн дагуу гүйцэтгэгч компанийн ажлын явцад хяналт тавин ажилласан юм.

