Орхон, Онги, Булган, Байдраг голуудын усны түвшин огцом нэмэгдэж, зарим хэсгээр үерийн түвшинг давжээ.
Орхон гол
Өлзийт, Орхонтуул, Хархорин орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэж,
Зарим хэсэгт үерийн түвшинг 15-20 см-ээр давжээ.
Онги гол – Сайхан-Овоо сум
Булган гол – Байтаг сум
Байдраг гол – Баянбүрд орчим
→ Усны түвшин огцом нэмэгдэж, богино хугацаанд үерлэж болзошгүй нөхцөл үүсээд байна.
Цаг уурын төлөв (Долдугаар сарын 22):
Баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар аадар бороо, дуу цахилгаантай бороо орно.
Үүний улмаас усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж,
Сайр, гуу, жалгаар уруйн үер буух эрсдэлтэй.
Иргэд, аялал зугаалгаар явж буй хүмүүс дараахийг анхаарна уу:
Үерийн аюултай бүсээс зай барих
Голын ай сав, уулын ам, гуу жалга дагуу отоглохгүй байх
Зөвшөөрсөн гүүр, замаар зорчих
Хүүхэд багачуудыг хараа хяналтгүй орхихгүй байхАмь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөдөө анхааралтай хандаж, онцгой нөхцөлд 119 дугаарт хандана уу.

