Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр В.Путинтэй уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо уулзана. Уулзалт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын (ВЭФ-2026) нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө болох талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлжээ.
Уулзалтаар хоёр улсын харилцааны гол асуудлууд болон эрчим хүч, тээвэр, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ. Мөн Монгол Улсад орос хэл заах, суралцах боломжийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулах аж.
Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Владивосток хот дахь Алс Дорнодын холбооны их сургуулийн кампуст зохион байгуулагдана. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь «Алс Дорнод – хүмүүсийн сайн сайхны төлөөх хөгжил» юм.
Эх сурвалж: ТАСС

