“Тяньгун” станц дээр шарсан тахианы далавч хийсэн анхны сансрын тогоочид
БНХАУ-ын “Шэньжоу-20” болон “Шэньжоу-21” хөлгийн багийн гишүүд “Тяньгун” сансрын станц дээр тусгай зориулалтын сансрын зуух ашиглан шарсан тахианы далавч, үхрийн мах хийж идэж буй бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байна.
Өмнө нь сансрын нисгэгчид зөвхөн бэлэн хүнсийг халааж хэрэглэдэг байсан бол, одоо энэ шинэ технологийн ачаар шинэхэн хоолоо өөрсдөө бэлтгэх боломжтой болжээ.
“Тяньгун” станц нь битүү орчин тул утаа, үнэр үүсгэх эрсдэлийг бууруулах зорилгоор зууханд утаа шүүх, цэвэрлэх тусгай систем суурилуулсан бөгөөд энэ нь аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа гэнэ.

