Цыденов Монголын Шадар сайдад Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэрийн шинэ загварын нисдэг тэргүүдийг танилцуулжээ
Буриадын тэргүүн Алексей Цыденов Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Нямтайширын Номтойбаяртай Улаанбаатар хотод болж буй ОХУ, Монгол Улсын бүс нутгуудын хамтын ажиллагааны II форумын хүрээнд уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр Алексей Цыденов Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэрийн үйлдвэрлэж буй нисдэг тэрэгний шинэ загваруудын талаар Монголын Шадар сайдад танилцуулсан байна.

