Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов: Өнөөдөр бид Орос, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэж байна
"Манай хоёр орны харилцаа харилцан хүндэтгэл, бие биеэ дэмжих зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн бөгөөд өнөөдөр ч энэ уламжлал үргэлжилж байна.
Халхын голын байлдаанд Зөвлөлт, Монголын цэргүүд хамтран ялалт байгуулж, Монгол Улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан түүхэн үйл явдал, мөн фашизмын эсрэг тэмцэлд ахан дүүсийн ёсоор Монголын ард түмнээс ЗХУ-д үзүүлсэн өргөн хүрээний тусламж зэрэг түүхэн үйл явдлууд нь манай хоёр ард түмнийг нэгэн зорилго, хамтын ирээдүйн төлөө үүрд холбосон юм.
Монгол Улс, Буриад Улс түүхэн нийтлэг үндэс, ард түмнүүдийн ойр дотно хэлхээ холбоондоо тулгуурлан найрамдалт харилцааны уламжлалаа дэлхий дахинд харуулсаар байна.
Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан хөгжлийн зам бол цорын ганц зөв зам юм!
Болтогой! 🕊️”

