Цаг агаарт зориудаар нөлөөлж, тунадас нэмэгдүүлэх арга хэмжээг авав
Цаг агаарт зориудаар нөлөөлж, тунадас нэмэгдүүлэх арга хэмжээг авчээ. Тодруулбал, түймрийн голомттой нутгаар хур тунадас орох магадлал бага байсан тул Хөвсгөл аймгийн Ус Цаг Уур Орчны шинжилгээний төвийн мэргэжилтнүүд баруун зүгээс шилжин ирэх бага хэмжээний тунадасны хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллажээ. Мөрөн бороо-1 экспедиц Цагаан-Үүр сумын нутаг “Эрээн нуга” гэх газраас 3 пуужин харвасан байна. Пуужин харвасан газар нутагт хоёр цаг орчим бороо, нойтон цас үргэлжлэн орж, ажиглалтын мэдээгээр нутгийн зүүн хэсгээр 1.0-3.0 мм, баруун болон өмнөд хэсэг, Ханх, Түнэл сумдад 0.0-0.4 мм аадар бороо, нойтон цас орсон байна. Салхи баруунаас 5-13м/с, зарим нутгаар түр зуур 11-19 м/с хүрч ширүүслээ