Төв цэнгэлдэх хүрээлэн дэх мөсөн хотхоноор 10 мянга гаруй хүн үйлчлүүлжээ
Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төслийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чаргаар гулгах бүс, амрах тухлах тохилог орчин, халуун ус ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэг бүхий чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг цогцоор нь шийдвэрлэсэн байна.

