Толгойт дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 59 хувьтай үргэлжилж байна
Толгойт дэд төвийн ажлыг Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа бөгөөд 133.3 га талбайд бүтээн байгуулалт хийх юм. Тус дэд төвийг 21.105 хүн амтай байхаар төлөвлөж, 5276 айлын орон сууц барина. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн бүтээн байгуулалт 59 хувьтай үргэлжилж байна.

