Импортын цахилгаанаас гарах замд: ТЭЦ-5 төсөл хэрэгжиж байна
Манай улсын нийт эрчим хүчний хэрэглээний 25 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангадаг.
Цаашид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор эрчим хүчний чиглэлд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч, энэ хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд ДЦС-5 ашиглалтад орсноор импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлож, цаашлаад илүүдэл ачааллыг дотоодын эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ гэдгийг салбарын инженерүүд тодотгодог.

