ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Уг төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчээр "Митайм Интернэшнл" ХХК шалгарсан. Есдүгээр сарын 1-ний өдрөөс төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн хуулийн мэргэжлийн фирмтэй хамтран гэрээ байгуулах, гэрээний хэлцэл эхэлсэн бөгөөд ийн өнөөдөр дууслаа.

