Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутны төгөл бий боллоо
“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуусын нэрэмжит төгөл бий боллоо. Тус төгөлийг МУИС-аас санаачлан үүсгэж байгаа бөгөөд МУИС-ийн Хархорин дахь сургалт, судалгааны төвийг түшиглэн анхны 250 модыг тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж буй залуус тарьжээ. Тэднийг гадаад улсад мэргэшээд эх орондоо ирэх хүртэлх хугацаанд МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн ойн мэргэжлийн хамт олон арчилж, хамгаалах юм. Гэхдээ дуртай цагтаа “Оюутны төгөл”-д ирж тарьсан модоо усалж, арчилж тордох боломжтой гэдгийг онцоллоо. “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр өдгөө 4 дэх ээлжийн залуус явах гэж байгаа бөгөөд 1000 орчим оюутан дэлхийн 20 гаруй оронд Монгол Улсад тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцаж байна