Тэтгэврийн зээлийг цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхлэхээр боллоо
Тэтгэвэрийн зээлийг цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхлэхээр боллоо. Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, өр авлагын хэмжээ 50Х50 байх ёстой гэж үзэж, нэгдсэн нэг стандарт мөрдүүлэх ажлыг эхлүүлж байна
Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, зээлдэгчдийн хувьд өр төлбөрийн дарамт, санхүүгийн ачаалал болж байна. Цаашид хүндрэх эрсдэлтэй байгаа тул ийнхүү тэтгэврийн зээлийг зохистой түвшинд нь зохицуулах шаардлага байна.

