Сяньбийн үеийн булшны олдворуудыг аварч, хамгаалах судалгаа хийлээ
Соёлын өвийг хамгаалах зорилгын хүрээнд Монголын археологичид Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Сяньбийн үеийн (МЭ I–III зуун) бунхант булшинд авран хамгаалах археологийн судалгааны ажил хийжээ.
Судалгааны хүрээнд энэ сарын 7-р сарын 18–21-нд:
Олдворуудын анхан шатны цэвэрлэгээ, сэргээн засварлалт
Сав баглаа боодол, тээвэрлэлтийн бэлтгэл
хийсэн байна.
Эдгээр олдвор нь:
Сяньби угсаатны түүхэн ноёрхол
Бичиг соёл, оршуулгын зан үйл, урлагийн үнэт мэдээлэл
агуулсан археологийн өндөр ач холбогдолтой дурсгалууд ажээ.
Судалгааны багт:
Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд
МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн баг
хамтран ажилласан бөгөөд төслийг дэд профессор Т.Идэрхангай ахалжээ.
Цаашид эдгээр олдворыг хадгалах, сэргээн засварлах, тээвэрлэх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх бөгөөд шинжлэх ухааны судалгаа болон аялал жуулчлалын шинэ боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.

