Солонгосоос Хөвсгөлд шууд нислэг үйлдэж, анхны зочдоо угтав
БНСУ-ын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд шууд нислэг өнөөдөр 09:46 цагт амжилттай газардлаа.
Энэ нь Мөрөн нисэх буудлын анхны олон улсын нислэг болж түүхэнд бичигдэж байна.
Нислэгийг “Чандмань Трэйвэл” компанийн захиалгаар “Hunnu Air” компанийн Embraer-190 онгоцоор үйлдсэн ба нийт 98 зорчигчийн суудалтай, 4 цаг 10 минутын хугацаанд нисжээ.
Улаанбаатараар дамжихгүйгээр шууд Хөвсгөлд газардаж буй нь гадаад жуулчдад цаг, зардал хэмнэх томоохон боломж болж байна.

