Соёл, спортын салбарт хөрөнгө оруулсан ААН-үүд татварын хөнгөлөлт эдэлнэ
Хувийн хэвшлийн байгууллагууд соёл, спортын чиглэлээр нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан тохиолдолд татвар ногдох орлогын 1 хувь хүртэлх хэмжээгээр хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
Хөнгөлөлтөд хамрагдах бүтээл, үйл ажиллагааны чиглэлд:
• Соёлын өвийг хамгаалах, сэргээх
• Музей, номын сангийн үйл ажиллагаа
• Хөгжим, кино, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх
• Бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор, спортын барилга байгууламж барих, ашиглах
• Олимп, оюуны спортын тэмцээн зохион байгуулах
• Мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг багтжээ.

