“Silk Way Star” тэмцээний финалд шалгарсан оролцогчдыг зарлалаа
12 орны шилдэг уран бүтээлчдийг нэгтгэсэн энэхүү шоу төсөл нь сая сая үзэгчдийг байлдан дагуулж байна.
Хагас финалын шатны үр дүнгээр дараах уран бүтээлчид финалд шалгарлаа:
- ALEM (Казахстан)
- Jasmine Aziz (Малайз)
- Avtandil Abeslamidze (Гүрж)
- Miichelle Joseph (Монгол)
- Zhang He Xuan (Хятад)
- Saro Gevorgyan (Армени)
- Madinabonu Adilova (Узбекистан)
Финалын шатны шууд нэвтрүүлэг
11-р сарын 22-нд 20:00 цагаас Jibek Joly телевизээр шууд дамжуулагдах бөгөөд Монголын цагаар 23:00 цагаас UBS Tv шууд дамжуулах юм.
Ази тивд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү шоуны ялагч нь дараах холимог системээр тодорно:
• 50% — шүүгчдийн үнэлгээ
• 50% — онлайн санал хураалт
Эх орноо төлөөлөн финалд шалгарсан Мишээлийгээ silkwaystar.org сайтаар орж дэмжин саналаа өгөөрэ

