Silk Way Star: Ж.Мишээл финалд дөхөж байна
Дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” дууны тэмцээний шат дамжлагуудад амжилттай оролцож, үзэгч, шүүгчдийн анхаарлыг татаж байна.
Тэрбээр тэмцээний наймдугаар шатны үзүүлбэрт Майкл Жексоны домогт “Earth Song” дууг дуулсан бөгөөд зарим шүүгчид доогуур оноо өгсөн ч найман шатны дараах нийлбэр дүнгээр оролцогчдоос 3–4-т эрэмбэлэгдсэн байна.
Өмнөх шатуудад тэрбээр:
Долоодугаар шатанд “Wu Niang” дуугаар өндөр үнэлгээ авч, нийлбэр оноогоор 2–3-т жагсаж байжээ.
Зургаадугаар шатанд “Born Again” дууг дуулж, тэргүүлэх байрны ойролцоо 690 оноотой шалгарсан байна.
Тэмцээний финалын шат 2025 оны арваннэгдүгээр сарын 22-нд болох бөгөөд ялагчийг шүүгчдийн үнэлгээ болон үзэгчдийн цахим саналын дүнгээр тодруулах юм.
Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож буй Ж.Мишээлд дараагийн шатуудад нь өндөр амжилт хүсье

