"Silk Way Star" шоуны дөрөв дэх шатанд Монгол, Малайзын дуучид түрүүллээ!
Олон улсын дууны уралдаан болох “Silk Way Star” шоуны дэх шатанд Монголын дуучин Ж.Мишээл, Малайзын дуучин Язмин Азиз нар тус бүр 120 оноо авч, ижил оноогоор ялагчаар тодорлоо.
Энэ дугаарын онцлог нь оролцогчид бусад орны дууг эх хэлээр нь дуулсан явдал байв. Ж.Мишээл Хятад хэлээр “Wu Niang” хэмээх дууг сонгож, шүүгчдийг байлдан дагуулжээ.
Одоогийн байдлаар Казахстаны дуучин 470 оноо-гоор тэргүүлж, Монгол, Малайзын уран бүтээлчид 450 оноотой удаалж байна.
Финалын шоу ирэх 11-р сарын 22-нд болж, Казахстаны “Jibek Joly” сувгаар болон оролцогч орнуудын телевизүүдээр шууд дамжуулах юм. Үзэгчдийн санал ба шүүгчдийн үнэлгээг 50/50 харьцаагаар тооцно.

