"СЭЛЭНГЭ-2026" СУРГУУЛЬД ОРОЛЦОХ ОХУ-ЫН ТАЛЫН БҮРЭЛДЭХҮҮН ИРЛЭЭ
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцох ОХУ-ын талын бүрэлдэхүүн болон зэвсэглэл, техник Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Энэ удаагийн хамтарсан сургууль Орхон аймагт зохион байгуулагдах бөгөөд хоёр орны найрамдал, нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон Эрдэнэт хот 50 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа цаг үетэй давхцаж байгаагаараа онцлог болж байна.
Хамтарсан сургуулийг ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч генерал В.А.Белявский нар удирдах юм.
"СЭЛЭНГЭ-2026" ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БҮЛЭГ

