ХАМТАРСАН ДАДЛАГА ЯВУУЛЛАА
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” байлдааны буудлагатай хээрийн сургууль амжилттай үргэлжилж байна. Сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хоёр орны цэргийн алба хаагчид жижиг бүлгийн тактикийн 14 цэгт сургалт бэлтгэлд хамрагдахын сацуу хамтарсан дадлагыг амжилттай явууллаа.
Хамтарсан дадлагыг сургуулийн сэдэв, зорилготой нийцүүлэн салбарууд болон цэргийн нисгэгчдийн харилцан ажиллах, хамтран үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
“Сэлэнгэ-2025” нь үндсэн сургалт бэлтгэлийн сацуу хоёр орны цэргийн нисгэгчдийн хамтарсан сургалт, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүний бэлтгэлийг тус тус амжилттай явуулж байна. “СЭЛЭНГЭ-2025” ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БҮЛЭГ

