Сэлбэ хотод улсын циркийг байгуулна
Сэлбэ хотод Улсын циркийг байгуулна гэж Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг нээх үеэр Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр "Соёлын хамгийн том үйлчилгээ болох Монгол Улсын циркийг Сэлбэ хотод байгуулахаар Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамтай тохиролцож, төлөвлөлтөө хийсэн" гэдгийг яриандаа онцолсон байна
Сэлбэ дэд төв 20 минутын хот бодлогын жишиг болно. Нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 13 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм соёлын барилга байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг цогцоор нь барих юм байна