Улаанбаатар дахь “Русский дом” Монголын залуу үеийнхэнтэй хийх түүхийн боловсрол, судалгааны ажил үргэлжилж байна
Энд аль хэдийн гурав дахь жилдээ сар бүр зохион байгуулагддаг лекц, уулзалтад ахлах ангийн сурагчид, оюутнууд болон манай хоёр улсын хамтын түүхийг сонирхдог хүн бүрийг.
«Монгол, Зөвлөлт/Оросын ард түмний байлдааны ба хөдөлмөрийн алдар гавьяаны мөрөөр» түүхийн клуб урьдаг.
Энэхүү нэгдлийг түүхийн шинжлэх ухааны доктор (PhD), Красноярскийн Хөдөө аж ахуйн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д. Баяртогтох удирдан ажилладаг.
Жил бүр клубын судалгааны сэдэв шинэчлэгддэг ба 2025 он бол Аугаа Их Ялалтын 80 жилийн ойгоор онцгойлогдсон жил байв.
Клубийн оролцогчид Монгол Улс ЗХУ-ын холбоотон байсан дайны гол үе шат, чухал үйл явдлуудыг дэлгэрэнгүй судалсан юм.
Лекцээс гадна залуу түүхчид ой дурсгалын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон билээ. Тухайлбал,
- «Ялалтын вальс» арт-төсөл
- «Библионочь»
- Аугаа их Эх орны дайн болон 1945 оны Чөлөөлөх дайны түүхийн мэдлэгийг сорьсон АХА
Залуучуудын эх оронч хүмүүжилд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлж Д. Баяртогтохыг
«Зөвлөлт, Монголын цэргүүд Японыг ялсны 80 жил» дурсгалын медалиар шагнав.
2026 он мөн Монгол, Оросын ард түмний найрамдал, хамтын ажиллагааны түүхэнд онцгой ач холбогдолтой жил юм.
Энэ онд бид хамтдаа Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэнэ.
Иймээс түүхийн клубийн 1 сарын уулзалтын сэдвээр
«Монгол, Оросын дипломат харилцааны түүх. Оросын дипломатч И.Я. Коростовец Монгол-Оросын найрамдлын гэрээг (1912 он) байгуулахад гүйцэтгэсэн үүрэг»
хэмээх илтгэлийг тавив.
Лекцийн үеэр дараах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв. Үүнд:
- сургуулийн хөтөлбөрт харьцангуй бага тусдаг, ч гэсэн түүхийн чухал үйл явдлууд;
- Монгол Улсын бүрэн эрхт байдлын олон улсын эрх зүйн тусгаар тогтнолын үндсийг тавьсан 1912 оны Орос-Монголын хэлэлцээр, мөн 1915 оны Хиагтын гэрээ;
- энэ үйл явцад онцгой үүрэг гүйцэтгэсэн Оросын нэрт дипломатч, дорно дахин судлаач, Оросын төлөөлөгчийн газрын тэргүүн байсан Иван Яковлевич Коростовец 1912 оны гэрээнд гарын үсэг зурж, Монголын Засгийн газрыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм.
Улаанбаатар хот дахь “Русский дом”-ын өмнө Оросын нэрт дипломатчид зориулсан хөшөө дурсгал босгосон нь түүний Монгол Улсад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны түүхэн ач холбогдол, мөн И.Я. Коростовецийн Орос-Монголын харилцаанд оруулсан хувь нэмэр ямар чухал түүхэн ач холбогдолтойг тодотгон харуулж байна.
Түүхийн клубийн лекц, уулзалтууд сонирхсон хүн бүхэнд нээлттэй тул
- 2-р сарын 26-ны өдөр, 15:00 цагт болох дараагийн уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна!
- РЦНК-ийн пресс-клубт
Сэдэв:
«Зөвлөлтийн анагаах ухааны зүтгэлтнүүд Монгол Улсад эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр» (1920–1940-өөд он)
Эх сурвалж: Русский дом в Улан-Баторе

