ОХУ-ын Элчин сайд А.Н. Евсиков: “Россияночка” дэлгүүрээр ороод гарсан юм.
ОХУ-ын бараа бүтээгдэхүүний чанар, өргөн сонголтод сэтгэл маш хангалуун үлдлээ. Тэнд худалдаалж буй олон төрлийн бараа бүтээгдэхүүний дотор хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, элгийг цэвэрлэхэд тустай уусгаж хэрэглэх боломжтой нохойн хошуу, цикорий зэрэг байгаа нь ялангуяа Цагаан сар зэрэг баярын өдрүүдийн үеэр онцгой ач холбогдолтой юм.
Мөн тус дэлгүүр шарсан тахиа болон талх, нарийн боовны өөрийн гэсэн үйлдвэрлэлийг эхлүүлсэн бөгөөд саяхнаас шинэхэн орос аарц оруулдаг болжээ. Монгол найз нөхдөдөө “Россияночка” дэлгүүрээр ойр ойрхон үйлчлээрэй гэж зөвлөе.

