Red Wings Москва–Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна
ОХУ-ын Red Wings агаарын тээврийн компани 2027 оны зуны нислэгийн улирлаас Москва–Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийг судалж байна.
Шаардлагатай зөвшөөрлүүдийг авсан тохиолдолд тус чиглэлд 7 хоногт 2–3 удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.
Нислэгийг ОХУ-д үйлдвэрлэсэн Ту-204/214 загварын онгоцоор гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тус компани өмнө нь Жуковский–Улаанбаатар чиглэлд долоо хоногт 3 удаагийн нислэг үйлдэх зөвшөөрлийг ОХУ-ын Агаарын тээврийн холбооны агентлагт хүсэж байсан байна.
Одоогоор Москва, Улаанбаатарын хооронд шууд нислэг байхгүй бөгөөд ОХУ-аас Монгол Улс руу «ИрАэро» агаарын тээврийн компани зөвхөн Иркутск–Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байна.
Эх сурвалж: Тивиком NEWS

