Путин, Трамптай утсаар ярьсны дараа хийсэн мэдэгдлийг Кремль нийтэлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын утсаар хийсэн ярианы дараа Кремль Оросын талын байр суурийг танилцууллаа. Гол агуулгыг хүргэе.
🔹 ОХУ АНУ болон дэлхийн бусад зах зээлд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн гэдгээ дахин нотолжээ.
🔹 Оросын газрын тос АНУ-ын зах зээлд нийлүүлэгдсэнээр дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж мэдэгдэв.
🔹 Утасны ярианы үеэр Украины хямралыг зохицуулах боломж, хэтийн төлөвт ихээхэн анхаарал хандуулжээ.
🔹 Мөн Ираны эргэн тойрон дахь нөхцөл байдал болон хоёр улсын харилцааны янз бүрийн асуудлыг хэлэлцсэн байна.
🔹 Путин, Трамп нар цаашид хувийн харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээс гадна хоёр улсын төрийн захиргааны байгууллагууд, тусгай алба болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Эх сурвалж: ТАСС

