Монголын Үндэсний Бөхийн Холбооны (МҮБХ) ерөнхийлөгч Ц. Магалжав, гүйцэтгэх захирал И. Доржсамбуу нар "Physical Asia" шоуны Монголын багийн ахлагч, "Үлэмж бадрах" цолтон Баярсайханы Орхонбаяр-тай уулзав.
Холбооны удирдлагууд түүнд МҮБХ болон улсын бүх бөхчүүдийн нэрээс, ялангуяа "Алтан цом"-ын төлөөх төгсгөлийн тулаандаа Монгол Улс, үндэсний бөхийг дэлхийн тавцанд нэр хүндтэйгээр таниулж, сурталчилсанд талархал илэрхийллээ.

