Пара пауэрлифтингийн тамирчид Японд гурван медаль хүртлээ
Японы Токио хотод болсон “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээнээс Монголын шигшээ багийн тамирчид 2 алт, 1 мөнгө хүртлээ.
Э.Содномпилжээ (107 кг) – 240 кг, алт
А.Амартайван (65 кг) – 157 кг, алт
Д.Жигмэд (59 кг) – 153 кг, мөнгө
Тус тэмцээнд Япон, Монгол, Солонгос, Тайвань, Казахстаны тамирчид оролцсон бөгөөд энэ нь Монголын шигшээ багийн 2026 оны олон улсын анхны медаль боллоо.

