Оюу-Толгойн гэрээг цуцлахыг уриалсан тайван жагсаал болж, хүмүүсээс гарын үсэг цуглуулав
Рио–Тинто компани Оюу-Толгойгоос нийт 21 тэрбум долларын бүтээгдэхүүнийг 13 жилийн хугацаанд экспортолсон. Гэтэл манай улс өртэй хэвээр байгаа нь Рио-Тинтотой хийсэн гэрээ буруу байгааг харуулна. Мөн 34 хувийн ноогдол ашгаа аваагүй байгаа зэргийг хөндсөн тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж, хүмүүсийн гарын үсэг цуглуулан Засгийн Газар, УИХ, Монгол улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг барилаа.

