Өсвөрийн жүдочид Анталиягаас таван медаль хүртлээ
Туркийн Antalya хотод болсон жүдо бөхийн өсвөрийн тамирчдын дэлхийн чансааны оноо олгох European Open Cup Judo тэмцээнээс Монголын тамирчид амжилттай оролцож, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ
Тодруулбал, охидын 44 кг-ын жинд Б.Хулан, хөвгүүдийн 73 кг-д Б.Далайцэрэн нар мөнгөн медаль хүртсэн бол охидын 52 кг-д Л.Саяжаргал, хөвгүүдийн 60 кг-д М.Энхбилэг, 81 кг-д Б.Тэмүүлэн нар хүрэл медалийн эзэд болсон байна. Мөн охидын 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ шагналт V байрт шалгарчээ.

