“Осака-Кансай ЭКСПО 2025” үзэсгэлэнд Монгол Улс амжилттай оролцож байна!
2025 оны 4-р сарын 13-наас 10-р сарын 31 хүртэл үргэлжлэх энэхүү дэлхийн хэмжээний үзэсгэлэнд 158 улс, 7 олон улсын байгууллага оролцож байгаа бөгөөд 13 сая гаруй хүн үзээд байна.
Монгол Улс “Монголын амар амгалан — Pax Mongolica” сэдвийн хүрээнд:
• Эзэнт гүрний түүх, соёлыг танилцуулж
• Аялал жуулчлал, эдийн засгийн боломжуудаа сурталчилж
• Тогтвортой хөгжлийн бодит ажлуудаа дэлхийд хүргэж байна.
Монголын павильонд 2.2 сая хүн зочлоод байна!

