Font size
Background and font color
Images
Text scoring
Regular version of the site
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Готовое решение для создания
корпоративного сайта
Подать заявку
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
mn
ru
mn
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
    mn
    ru
    1 RUB = 42.9 MNT
    AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
    Манай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Хамт олон
    • Хамтран ажиллагч байгууллагууд
    Мэдээ
    Төсөл
    Хөтөлбөр
    Холбоо барих
      mn
      ru
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      • Манай
        • Манай
        • Бидний тухай
        • Хамтран ажиллах
        • Хамт олон
        • Хамтран ажиллагч байгууллагууд
      • Мэдээ
      • Төсөл
      • Хөтөлбөр
      • Холбоо барих
      • mn
        • Language
        • mn
        • ru
      1 RUB = 42.9 MNT
      • Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      • aistglobal@yahoo.com
      Үндсэн
      —
      Мэдээ

      Орчин үеийн Оросын автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

      Орчин үеийн Оросын автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт
      19.06.2025
      Орчин үеийн Оросын автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

      Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Орчин үеийн Оросын автомашин” үзвэрийн шоу 2025 оны 6-р сарын 28–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Оросын тэргүүлэгч үйлдвэрлэгч болох Горькийн автомашины үйлдвэр (ГАЗ), “Урал” үйлдвэрийн автомашин болон орчин үеийн төрөл бүрийн автотехникийг үзүүлэхээс гадна нийслэлийнхэнд зориулсан сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна.

      Уг үйл ажиллагаа нь бизнесийн болон соёлын хоёр хэсэгтэй байх бөгөөд нийслэлийн иргэд, зочид анх удаа Монголд орчин үеийн, хатуу ширүүн нөхцөлд ажиллахад зориулан бүтээгдсэн ОХУ-ын хүчирхэг, найдвартай автомашин, техник хэрэгслүүдтэй танилцахын зэрэгцээ Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, урлагийн хөтөлбөрийг үзэж сонирхон сэтгэлээ баясгах боломжтой.

      Талбай дээр гарах үзэсгэлэнгийн хүрээнд зорчигчийн болон ачааны, мөн бартаат замын, цаг уурын бэрхшээлтэй нөхцөлд зориулсан 5 төрлийн автомашиныг танилцуулна.

      Үүнд:
      🔸 Gazelle NN – 19 хүний суудалтай жуулчны автобус
      🔸 Gazelle Business 4×4 – 13 хүний суудалтай микроавтобус
      🔸 Sobol NN – хөргүүртэй машин
      🔸 Sobol NN 4×4 – онцгой байдлын албаны хөдөлгөөнт штаб
      🔸 Ural NEXT 6×6 – уул уурхай, барилга г.м. ээлжийн ажлын зориулалттай автобус

      Хоёр өдрийн турш үргэлжлэх өргөн цар хүрээтэй энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрт шилдэг уран бүтээлчдийн тоглолт, шагналтай тэмцээн уралдаан, гэр бүлээрээ оролцох боломжтой гар урлалын сургалт, хөгжмийн үзүүлбэрүүд болон Оросын нэртэй загвар зохион бүтээгчдийн урласан үндэсний хувцасны загварын үзүүлбэр багтсан. Загварын үзүүлбэрт “Дэлхийн Орос гоо бүсгүй 2025” (mrsworld.ru) үндэсний гоо бүсгүйн болон эхчүүдийн тэмцээний ялагч бүсгүй оролцоно. 

      Оросын автомашин үйлдвэрлэгчид энэ үеэр хамтран ажиллах түншүүд болон мэргэжлийн хэрэглэгчидтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. 

      Энэхүү арга хэмжээг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Горькийн автомашины үйлдвэр болон “Урал” автомашины үйлдвэр зохион байгуулж байгаа бөгөөд манай хоёр орны хамтын ажиллагаа, технологийн солилцоог хөгжүүлэх зорилготой юм.

      Үнэ төлбөргүй
      Огноо: 6-р сарын 28–30
      Байрлал: Тусгаар тогтнолын талбай, Улаанбаатар хот

      Сурвалж: @Russian_Embassy_Mongolia
      Буцах
      aistglobal@yahoo.com
      Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      © 2026 Aist Global
      Нууцлалын бодлого
      Харааны бэрхшээлтэй иргэдэд
      Сайтын зураглал
      mn
      ru
      mn
      Разработано в
      Хайлт
      Үндсэн Манай Төсөл Мэдээ Холбоо