«Орос-Монголын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт»-ын хүрээнд Бүгд Найрамдах Буриад улсын их дээд сургуулиудын шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үзэсгэлэн нээгдлээ.
Манай улсын болон Монголын их дээд сургуулиудын зочид өглөөнөөс эхлэн ФСК-д ирж байна. Эрдэм шинжилгээний хурал эхлэхийн өмнө Бүгд Найрамдах Буриад улсын их дээд сургуулиудын шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үзэсгэлэн нээгдэв.
Захиргааны мэдээллийн бодлого, олон нийттэй харилцах, нийгмийн төсөл хариуцсан орлогч дарга Доржиева Ирина Нимажаповна, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Дорнод Сибирийн Улсын Соёлын Дээд Сургуулийн ректор Елена Юрьевна Перова чуулга уулзалтын зочдыг угтан авлаа.