ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн омбудсмен Мария Львова-Белова Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхдийн асуудлаарх Үндэсний зөвлөлийн дарга Б.Балжиннямтай уулзлаа.
Талууд хүүхдийн амралт, өсвөр үеийн хүмүүжил, хүүхдийн эрх хамгаалал чиглэлээр хамтран ажиллах, Орос–Монголын хүүхдүүдийн хамтарсан амралтын ээлж, өсвөр үеийн олон улсын харилцааг хөгжүүлэхээр тохиролцов. Мөн нийгмийн өнчинд орох эрсдэлтэй хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих асуудлыг онцлон хэлэлцэв.

